Энэхүү сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Халал Сертф Аженси ХХК нь Монгол Улсад “Халал” стандартаар тохирлын үнэлгээ хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгох бүрэн эрхтэй боллоо.
Персийн булангийн орнуудын Итгэмжлэлийн байгууллагаас GSO 2055-2:2021 – Халал хүнс. 1-р хэсэг. Халал баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага стандартаар итгэмжлэлийн гэрчилгээгээ гардаж авлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлснийг тэмдэглэе.