“Dostyk-2” зоогийн газарт анхдагч баталгаажуулалтын 1-р шатны аудит хийлээ

“Dostyk-2” зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн үйл явцад халал менежментийн тогтолцоо нэвтрүүлэх үйл ажиллагаанд аудит хийх зорилготой Халал сертф аженси ХХК-аас томилогдсон Аудитын багийн үнэлгээ хийх явцыг UNIDO Mongolia – НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага-ын олон улсын итгэмжлэлийн ахлах эксперт Мухамед Саад, олон улсын баталгаажуулалтын байгууллагын эксперт Ахмед Саад, Чанарын дэд бүтцийн үндэсний зөвлөх Р.Бумдарь, Үндэсний итгэмжлэлийн төв-ийн үнэлгээний мэргэжилтэн Т.Оюунгэрэл, З.Үлэмжзаяа, А.Лагыл мөн исламын асуудал хариуцсан гэрээт шинжээч Х.Женисбек нар ажиглагчаар оролцлоо.
Олон улсын болон Үндэсний итгэмжлэлийн экспертүүд Халал менежментийн тогтолцооны баталгаажуулалтын Халал Сертф Аженси ХХК -д 2023 оны 9 дүгээр сарын 29, 30, 10 дугаар сарын 01 -ний өдрүүдэд ажиллаж Mock үнэлгээ хийж гүйцэтгэж байгааг өмнө дурдсан билээ.
Mock аудит нь үндсэндээ Халал Сертф Аженси ХХК-ийн Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаанд нэвтрүүлж буй GSO 2055-2:2021, OIC/SMIIC-2:2019 Халал менежментийн тогтолцооны Тохирлын үнэлгээний байгууллагуудад тавих шаардлага стандартыг хэрэгжүүлэхэд гарч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх албан ёсны аудитын зарчмуудыг тусгасан дотоод үнэлгээ юм.

You May Also Like