“Памуккале” зоогийн газарт анхдагч баталгаажуулалтын 1-р шатны аудит хийлээ

“Памуккале” зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн үйл явцад халал менежментийн тогтолцоо нэвтрүүлэх үйл ажиллагаанд аудит хийх зорилготой Халал сертф аженси ХХК-аас томилогдсон Аудитын багийн үнэлгээ хийх явцыг UNIDO Mongolia – НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага -ын олон улсын итгэмжлэлийн ахлах эксперт Мухамед Саад, олон улсын баталгаажуулалтын байгууллагын эксперт Ахмед Саад, Чанарын дэд бүтцийн үндэсний зөвлөх Р.Бумдарь, Үндэсний итгэмжлэлийн төв-ийн үнэлгээний мэргэжилтэн Т.Оюунгэрэл, З.Үлэмжзаяа, А.Лагыл мөн исламын асуудал хариуцсан гэрээт шинжээч Х.Женисбек нар ажиглагчаар оролцож байна.
Олон улсын болон Үндэсний итгэмжлэлийн экспертүүд Халал менежментийн тогтолцооны баталгаажуулалтын Халал Сертф Аженси ХХК -д 2023 оны 9 дүгээр сарын 29, 30, 10 дугаар сарын 01 -ний өдрүүдэд ажиллаж Mock үнэлгээ хийж гүйцэтгэж байгаа билээ.
Mock аудит нь үндсэндээ Халал Сертф Аженси ХХК-ийн Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаанд нэвтрүүлж буй GSO 2055-2:2021, OIC/SMIIC-2:2019 Халал менежментийн тогтолцооны Тохирлын үнэлгээний байгууллагуудад тавих шаардлага стандартыг хэрэгжүүлэхэд гарч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх албан ёсны аудитын зарчмуудыг тусгасан дотоод үнэлгээ юм.

You May Also Like

81 Comments

Comments are closed.