Procedure for the use of halal certification and Mark/seal (Баталгаажуулалтын халал тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх)

Procedure for the use of halal certification and Mark/seal


Баталгаажуулалтын халал тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх

Тэмдгийг эзэмшигч:
Энэхүү  тэмдгийг эзэмшигч  нь “Халал Сертф Аженси“  ХХК-ийн Баталгаажуулалтын алба бөгөөд  тэмдгийг хэрэглэх эрх олгоно.

Тэмдгийн зорилго:

Энэхүү тэмдэг нь бизнесийн харилцаанд  “Халал Сертф Аженси” ХХК-ийн  баталгаажуулалтын байгууллагын баталгаа болж халал менежментийн систем, халал менежментийн тогтолцоо болон  “Халал Сертф Аженси” ХХК-ийн баталгаажуулсан олон улсын халал менежментийн тогтолцооны стандартын шаардлага хангасан байгууллагын тодорхойлолт болно.

Тэмдгийг хэрэглэгч нь:

Халал менежментийн тогтолцоо нь бүхэлдээ эсвэл тодорхой байршилд, хамрах хүрээнд багтсан үйл ажиллагаа нь “Халал Сертф Аженси” ХХК-ийн Баталгаажуулалтын албаар баталгаажсан байгууллага.

Тэмдгийг эзэмшигч талын эрх :

Тэмдгийг хэрэглэгч талын эрх нь байгууллагад:

  • “Халал Сертф Аженси” ХХК –аас авсан хүчинтэй гэрчилгээтэй байх
  • Гэрээгээр болон хуулиар баталгаажсан байх
  • Тэмдэгт нь Халал Сертф Аженси ХХК-ийн өмч бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
  • Энэхүү журмыг чанд дагаж мөрдөх үүрэгтэй
  • Тэмдгийг лабораторийн сорилт, калибраци болон сорилт, шалгалтын тайлан, бусад гэрчилгээ дээр хэрэглэхийг хориглоно.

Тэмдгийг хэрэглэгч талын эрх :
Баталгаажуулалт нь Монгол Улсын хууль, олон улсын халал стандарт, норматив баримт бичгүүд болон гэрээний нөхцөлүүдийн дагуу хийгдэх ба энэ баримт бичгийн зааварт дүрс зураглал, баримттай хамт хэрэглэж болно.

Тэмдэг нь баталгаажуулалтын гэрчилгээ авсан байгууллагад тэдний баталгаажуулалтын хамрах хүрээнд багтсан байршил, тэдгээрийн байгууламж буюу цонхон дээр, компанийн машин дээр, гуравдагч баглаа боодол дээр, сурталчилгааны материалууд дээр болон вэбсайт, бусад мэдээллийн хэрэгслүүдэд ашиглагдаж болно.

Гэрчилгээний дугаарыг тэмдгийн дараа байрлуулж болно.

Баталгаажуулалтын хамрах хүрээ нь тухайн байгууллагын бүх байршил болон үйл ажиллагааг бүхэлд нь хамраагүй тохиолдолд зөвхөн хамрах хүрээнд багтсан барилга байгууламж болон үйл ажиллагаанд дурдагдсан нөхцөлд  л ашиглана. Ингэж дурдах нь хангалттай, зохистой гэж үзвэл богиносгон илэрхийлж болно.

Бүтээгдэхүүн, баглаа боодол, техникийн мэдээллийн хуудсан дээр тэмдгийг  ашиглах онцгой хэрэглээ

Баталгаажуулалатын гэрчилгээ авсан байгууллага нь тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэхдээ баталгаажуулалтын тухай нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчид-дээ эргэлзээ төрүүлэхгүйн тулд баглаа боодол, хаяг, сурталчилгааны материалдаа анхааралтай хандах шаардлагатай.

Үйлчилгээний газрын үдэнд байрлуулж болно. “Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ нь Халал Сертф Аженси ХХК-ийн Халал менежментийн тогтолцооны GSO 2055-1 эсвэл OIC/SMIIC-1 гэрчилгээгээр баталгаажуулагдсан” гэж тодорхой, шууд утгаар илэрхийлнэ.

Тэмдгийг баримт бичгэнд хэрэглэх нөхцөл

Баталгаажуулагдсан байгууллага тухайн байгууллагын албан нэр эсвэл логоны хажууд тэмдгийг байрлуулсан нөхцөлд түүнийг ашиглаж болох ба баталгаажуулалтын хэрэглээний хамрах хүрээнд эрсдэл үүсгэхээс сэргийлнэ.

Баталгаажуулагдсан байгууллага нь өөрийн байгууллагын танилцуулга, вебсайт, каталог, брошур, танилцуулга дээр баталгаажуулалтын тэмдэг, тэмдэглэгээ болон гэрчилгээг хэрэглэж нийтэлж болох бөгөөд ингэхдээ өмнө энэхүү баримт бичигт дурдагдсан зааврыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Халал тэмдгийг ашиглах эрх

Халал тэмдгийг ашиглах эрх нь гэрчилгээний хүчинтэй хугацаатай ижил хугацаанд хүчинтэй байна.

Гэрчилгээний хүчинтэй хугацаа бизнес эрхлэгчийн хүсэлтээр буюу бусад нөхцөлөөр тодорхой хугацаанд түдгэлзүүлсэн тохиолдолд халал тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэхийг зогсооно. Түр зогсоох үед тухайн байгууллага гэрчилгээжсэн, баталгаажуулсан тухай дурдах ёсгүй. Гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрхийг эргэн сэргээсэн тохиолдолд дахин хэрэглэж болно.

Баталгаажуулалтын хамрах хүрээг багасгасан тохиолдолд зөвхөн тухайн баталгаажуулалтанд хамрагдсан байршил болон үйл ажиллагаанд тэмдэг тэмдэглэгээг хэрэглэнэ.

Ашиглах эрхийг цуцлах

Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт олгосон байгууллагаас тэмдгийг ашиглах нөхцөл хангахгүй үед түүнийг ашиглах эрхийг ямар ч цаг үед цуцлах эрхтэй.

Ашиглах эрхийг цуцлах нь шуурхай арга хэмжээ авах шалтгаан болох ба ашиглах эрх нь цуцлагдсан газарт шаардлагатай бүх арга хэмжээг авна.  

Бүх барилга байгууламж, хоёрдогч сав баглаа боодол, савалгаа, сурталчилгааны материал болон мэдээллийн хэрэгсэлд байршуулсан тэмдгийг устгана.

Дуу дүрс бичлэг болон мультимедиа

Дуу дүрс бичлэгийн харилцаанд эдгээр дүрэм журам хэрэглэгдэнэ. Байгууллага тэмдгийг энэхүү заавар, хууль болон гэрээнд заагдсан нөхцлийн дагуу вэбсайт дээрээ байрлуулна.

Тэмдэг нь байгууллагын гэрчилгээ дээрх QR code-оор дамжуулан “Халал сертф аженси” ХХК –ийн www.halalcertf.com  вэбсайттай шууд холбогдож болно.

“Халал сертф аженси” ХХК –ийн  ёс зүй болон эрх ашиг, сонирхолд шууд болон шууд бус замаар муугаар нөлөөлөх хандлага бүхий агуулгатай мэдээлэл тухайн байгууллагын цахим хуудаст гарсан тохиолдолд тухайн бизнесийн байгууллагын цахим хуудаснаас тэмдгийг устгах арга хэмжээ авах болно.

Тэмдгийг ашиглах зааврын мөрдөлт ба хяналт

“Халал сертф аженси” ХХК –ийн   баталгаажуулалтын байгууллага нь хууль ёсны дагуу баталгаажуулалт хийхдээ дараах арга хэмжээг авна:

Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт олгох, хадгалуулах, эрхийг түдгэлзүүлэх, дахин сэргээх, цуцлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Баталгаажуулалтын байгууллага нь Баталгаажуулалтын хүчин төгөлдөр гэрээний дагуу магадлах болон давтан аудитыг явуулна.

You May Also Like