Халал сертф аженси ХХК-ийн шударга байдлын бодлого

ХАЛАЛ СЕРТФ АЖЕНСИ ХХК-ИЙН

 ШУДАРГА БАЙДЛЫН БОДЛОГО

Тохирлын үнэлгээний “Халал Сертф Аженси” ХХК нь баталгаажуулалтын үйл ажиллагааны алхам бүртээ шударга байдлыг хангаж, ил тод, нээлттэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж үйлчлүүлэгчиддээ хохиролгүй, адил тэгш хандан үнэн бодит тохирлын үнэлгээ, нотолгоонд суурилсан баталгаажуулалтыг гүйцэтгэх болно.

Бид баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч ажилтан бүртэй итгэл даах зарчмыг баримтлан ажиллана.

Баталгаажуулалтыг зөвлөх үйлчилгээнээс ангид явуулах нөхцлийг хангаж ажиллана. 

Баталгаажуулалтын шийдвэрийг хараат бус байдлаар гаргах нөхцлийг хангаж ажиллана. 

Баталгаажуулалтын шударга байдалд нөлөөлж болох эсвэл нөлөөлсөн үйл ажиллагааны дагуу тухай бүр хариу арга хэмжээг авч байна.  

You May Also Like