Олон улсын экспертүүд урьдчилсан үнэлгээ хийж гүйцэтгэнэ

UNIDO Mongolia – НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага -ын олон улсын итгэмжлэлийн ахлах эксперт Мухамед Саад, олон улсын баталгаажуулалтын байгууллагын эксперт Ахмед Саад, Чанарын дэд бүтцийн үндэсний зөвлөх Р.Бумдарь нар халал менежментийн тогтолцооны баталгаажуулалтын Халал Сертф Аженси ХХК -д 2023 оны 9 дүгээр сарын 29,30, 10 дугаар сарын 01 -ний өдрүүдэд ажиллаж Mock үнэлгээ хийж гүйцэтгэнэ.
Олон улсын экспертүүдийн гүйцэтгэх Mock үнэлгээнд Үндэсний итгэмжлэлийн төв -ийн үнэлгээний мэргэжилтэн Т.Оюунгэрэл, З.Үлэмжзаяа, А.Лагыл мөн исламын асуудал хариуцсан гэрээт шинжээч Х.Женисбек нар ажиглагчаар оролцож байна.
Mock аудит нь үндсэндээ Халал Сертф Аженси ХХК-ийн Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаанд нэвтрүүлж буй GSO 2055-2:2021, OIC/SMIIC-2:2019 Халал менежментийн тогтолцооны Тохирлын үнэлгээний байгууллагуудад тавих шаардлага стандартыг хэрэгжүүлэхэд гарч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх албан ёсны аудитын зарчмуудыг тусгасан дотоод үнэлгээ юм. #hcagency #HCA

You May Also Like