Халал бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалт

ХАЛАЛ СЕРТИФИКАТ ОЛГОХ ҮЙЛ ЯВЦ

І үе шат

Аудит хийлгэх хүсэлт гаргах

  • Онлайн болон утсаар халал тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах
  • Өргөдлийн маягт бөглөх (хүсэлт гаргагчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Хавсралт материалууд:

  • Баталгаажуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр,
  • Баталгаажуулалтын шаардлага (стандарт, норматив баримт бичиг)
  • Үйлчлүүлэгчийн нэр, хаяг байршил,
  • Хуулийн этгээд болохыг гэрчлэх баримт бичиг болон холбогдох хуулинд заасан байгууллагын талаарх ерөнхий мэдээлэл,
  • Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ
  • Хүний болон техникийн нөөц, лаборатори буюу хяналтын хэрэгсэл,
  • Шаардлагыг хангахад нөлөөлөх үйлчлүүлэгийн хэрэглэж буй бүх гаднаас гүйцэтгэсэн үйл явцын талаарх мэдээлэл,
  • Баталгаажуулалтын холбогдох шаардлагын дагуу хэрэгцээтэй бусад мэдээлэл, үүнд анхны үнэлгээ ба магадлан хяналтын үйл ажиллагаа
  • Баталгаажуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байршил, холбоо барих ажилтны мэдээлэл.
  • Халал нядалгаанд ажиллах ажилтанд эрх бүхий байгууллагаас олгосон сертификат
  • Баталгаажуулах менежментийн тогтолцоотой холбоотой зөвлөх үйлчилгээ авсан эсэх
  • ХАБМТ-той холбоотой асуудлууд буюу HACCP-ын судалгаа

Тайлбар 1: Эдгээр мэдээллийг янз бүрийн аргаар авах боломжтой. Гэрчилгээ олгохоос өмнө өргөдөлд хавсаргах боломжтой бол өргөдөлтэй хамт авна, гэрээ байгуулах, үнэлгээ хийж байх явцад мөн авах боломжтой.

Тайлбар 2: Хамрах хүрээг өргөтгөх тухай өргөдлийг өөр бүтээгдэхүүн дээр гаргахаас гадна өөр байршилд боловсруулж байгаа яг ижил бүтээгдэхүүнийг хамруулах гэх мэт байж болно.

Тайлбар 3: Үйлчлүүлэгчээс халал бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур, шаардлагуудыг тогтвортой хангах талаар амлалт авна.

ІІ үе шат

Өргөдлийн дүн шинжилгээ хийж, халал баталгаажуулалт хийх боломжтой бол хариу өгнө.

Баталгаажуулалтын гэрээ байгуулж, аудит хийх багийг Халал сертф аженси ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулна.

Аудитын бэлтгэл ажлууд

III үе шат

Анхдагч баталгаажуулалтын аудит

  • Түүхий эд / бүтээгдэхүүний найрлагыг шалгах
  • Агуулах, үйлдвэрлэлд хяналт хийх
  • Цэвэрлэгээ/ариун цэврийн явцыг хянах
  • Лабораторийн шинжилгээ хийдэг бол хянах
  • Сав баглаа боодол/шошго/хадгалах/тээвэрлэлтийг шалгах
  • Үйлдвэр үйлчилгээний газар (салбар, үйлдвэрлэлийн талбай тус бүрээр); 
  • Үйлдвэр нь Монгол улсын нутаг дэвсгэрт байх; 

Аудит хийсэн тухай дүгнэлт

  • Аудитын баг аудит хийнэ
  • Аудитын дүгнэлтийг Халал сертф аженси ХХК-ийн Исламын асуудлын шинжээчдийн хороонд танилцуулна.
  • Исламын асуудлын шинжээчдийн хороо аудитын дүгнэлтэд зөвшөөрсөн/татгалзсан хариу өгнө.

IV үе шат

Шийдвэр гаргах

  • Исламын асуудлын шинжээчдийн хороон нь аудитын тайланг зөвшөөрсөн тохиолдолд Халал гэрчилгээ олгох баталгаажуулалын зөвлөлийн хуралд оруулна.
  • Халал баталгаажуулалтын зөвлөл бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний Халал статусын тухай шийдвэр гаргана.

Халал гэрчилгээ олгох

  • Халал сертф аженси ХХК нь халал сертификат олгоно. Сертификат нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Магадлах аудит

  • Хоёр дахь жил магадлах аудит хийгдэнэ.
  • Гурав дахь жил буюу гэрчилгээний хугацаа дуусах жилд давтан аудит хийгдэнэ.

Хяналтын ажил

  • Түүхий эд, тээвэрлэлт, хүргэлтийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесс г.м өөрчлөлтийн тухай мэдээллүүд, Халал гэрчилгээ хэрэглэгчийн үйлдвэр, үйлчилгээний газарт жилд нэг удаа Халал сертф аженси ХХК-ийн аудитын баг (хяналтын ажилтан) төлөвлөгөөт бус шалгалт хийнэ.

HACCP, HALAL тогтолцоонд тохирлын үнэлгээ хийлгэх бол бидэнд

Баталгаажуулалтад тавигдах шаардлага