Suspension, revocation or canceling of certification / Баталгаажуулалтыг түр зогсоох, хүчингүй болгох буюу хүрээ багасгах

Terminate, suspend, cancel or reduce the scope of the Halal certification process

If the non-conformity has a factual basis according to the requirements of certification, the results of probabilistic inspection or other conditions, the certification body will take appropriate measures and resolve it.

Note: Take one of the following actions. It includes:

Continuation of certification within the conditions set by the certification body (for example, possible tightening of controls, etc.);
Exclude non-compliant products from coverage;
Suspend verification until Customer takes corrective action;
Revocation of Certification.

Halal Certification Agency LLC will suspend certification in the following cases.

For example: – the customer’s certified halal management system frequently or seriously fails to meet the requirements of halal certification, Islamic regulations, and the effectiveness of the management system.
If the certification is temporarily or completely suspended or revoked at the request of the client, Halal Certification Agency LLC products, processes, and services will not be misconstrued as certified, and measures will be taken such as changes in certification documents and public information, and suspension of the right to use the mark.
The requirements of 9.2.3, 9.2.4.6 and 9.6.3 of the HCAP_QM02 Quality Manual shall be followed when evaluating, analyzing or making a decision to resolve suspensions under the certification scheme.
If the certification of the suspended product is restored, the official certification documents and public information necessary to express the certification will be changed and measures will be taken to grant the right to use the mark.


Халал баталгаажуулалтын  үйл явцыг дуусгавар болгох, түдгэлзүүлэх, цуцлах буюу хамрах хүрээг багасгах

  • Хэрэв үл тохирол нь баталгаажуулалтын шаардлага, магадлан хяналтын үр дүн буюу бусад нөхцлийн дагуу бодит үндэслэлтэй бол баталгаажуулалтын байгууллага зохих арга хэмжээг авах ба шийдвэрлэнэ.

Тайлбар: Дараах арга хэмжээнүүдийн аль нэгийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Баталгаажуулалтын байгууллагын тогтоосон нөхцлийн хүрээнд баталгаажуулалтыг үргэлжлүүлэх (жишээ нь магадлан хяналтыг чангатгах гэх мэт);
  2. Үл тохирох бүтээгдэхүүнийг хамрах хүрээнээс хасах;
  3. Үйлчлүүлэгч залруулах арга хэмжээ авах хүртэл баталгаажуулалтыг түр зогсоох;
  4. Баталгаажуулалтыг хүчингүй болгох.

Халал сертф аженси ХХК нь дараах тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлнэ.

  • Тухайлбал: – үйлчлүүлэгчийн баталгаажуулагдсан халал менежментийн тогтолцоо нь халал баталгаажуулалтын шаардлага, исламын дүрэм журам, менежментийн тогтолцооны үр нөлөөнд тавих шаардлагыг байнга буюу ноцтой хангахгүй байх.
  • Хэрэв баталгаажуулалтыг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу түр болон бүрэн зогсоох, хүчингүй болговол Халал сертф аженси ХХК тухай бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээ баталгаажуулсан гэж буруу ойлгогдохгүй байх ба баталгаажуулалтын баримт бичиг, нийтэд зориулсан мэдээлэлд өөрчлөлт оруулах, тэмдэг хэрэглэх эрхийг зогсоох зэрэг арга хэмжээг авна.
  • Баталгаажуулалтын схемийн дагуу түр зогсоосон байдлыг шийдвэрлэхэд үнэлгээ, дүн шинжилгээ хийх эсвэл шийдвэр гаргах бол HCAP_QM02 Чанарын гарын авлагын 9.2.3, 9.2.4.6, 9.6.3 -ын шаардлагыг мөрдөнө.
  • Хэрэв түр зогсоосон бүтээгдэхүүний баталгаажуулалтыг сэргээсэн бол баталгаажуулсныг илэрхийлэхэд шаардлагатай баталгаажуулалтын албан ёсны баримт бичиг, нийтэд зориулсан мэдээлэлд өөрчлөлт оруулж, тэмдэг хэрэглэх эрхийг олгох арга хэмжээг авна.

You May Also Like