UNIDO Mongolia – НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын олон улсын эксперт Ахмед Саад, Чанарын дэд бүтцийн үндэсний зөвлөх Р.Бумдарь, Сургалтын мэргэжилтэн М.Саулегүл нар халал баталгаажуулалтын Халал Сертф Аженси ХХК -д 2023 оны 5 дугаар сарын 13, 16 -ны өдрүүдэд ажиллалаа.
Энэ үеэр Халал стандартын шаардлагуудыг баталгаажуулалтын байгууллагын менежментийн тогтолцоонд нэвтрүүлэх үйл явцад “OIC/SMIIC 2:2019 Тохирлын үнэлгээ – Халал баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын зөрүүгийн шинжилгээ хийж, зөвлөгөө өглөө.