ЮНИДО-гийн Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор Баян-Өлгий аймагт ажиллаж байна

НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын (ЮНИДО) Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) -аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байна.

UNIDO Mongolia – НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага -ын төслийн баг 2023 оны 5-р сарын 12-19-ний өдрүүдэд Халал Сертф Аженси ХХК-д зөвлөгөөг газар дээр нь өгч, тус аймаг дахь халал баталгаажуулалт явуулах сонирхолтой байгууллагуудад Стандарт хэмжилзүйн газартай хамтран “Халал менежментийн тогтолцооны Ерөнхий шаардлага болон Үйл явцын шаардлага OIC/SMIIC 2:2019 Тохирлын үнэлгээ-Халал баталгаажуулалтыг гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн сургалтад Халал Сертф Аженси ХХК -ийн аудиторууд, экспертүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

You May Also Like