Мэргэжилтнүүд ISO, FSSC, HACCP, Halal -ын олон улсын цуврал сургалтад хамрагдлаа

Халал Сертф Аженси ХХК -ийн Баталгаажуулалтын мэргэжилтнүүд болон дадлагажигчид хүнсний хангамжийн сүлжээнд тавигдах хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлагууд (ISO, FSSC, HACCP, Halal) сэдэвт олон улсын цуврал сургалтад танхимаар болон цахимаар хамрагдлаа.
ХХААХҮЯ болон ЮНИДО нь Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “Хүнсний хангамжийн сүлжээнд тавигдах хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлагууд” олон улсын цуврал сургалтыг “FSSC 22000 (V5.1) & ISO 22000:2018”, “Аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналт (АДШЭЦХ – HACCP) хүнсний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээний хандлага болох нь”, “Халал бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын стандарт” сэдвүүдээр 2023 оны 1-р сарын 23-аас 2-р сарын 3-ны хооронд нийт 10 өдөр зохион байгууллаа.
Сургалтыг ЮНИДО-ын олон улсын эксперт, сургагч багш, чанарын удирдлагын мэргэшсэн аудитор Исса Али Исса Бэйтүни удирдан явуулав.

You May Also Like